Wednesday, March 24, 2010

A very good friend of mine posted about my performance on his blog and his bloggers commented on my story, how cool is that ppl!!! ;)

Rock & roll-ийг ингэж л дуулах ёстой,... Ямар ч гэхдээ байхгүй... Бүх юм чинь төгс байлаа

Гарчиг дээрх үгсийг Б.Долгион, Рагу, Т.Ариунаа нар хэлсэн юм. Эндээс та бүхэн юун тухай ярьж байгааг шууд ойлгож байгаа байх. Өнгөрсөн хагас сайн өдөр UBS телевиз дээр очиж Uiverse best songs уралдааны 2 дугаар шатыг үзсэн юм. Эхний шатанд 750 оролцогч оролцсоноос 152 нь тэнцсэн бөгөөд тэдгээр "дуучид" амралтын хоёр өдөрт багтаан бичлэгт орсон. Бүгд фонограмтайгаар дуугаа бүтэн дуулж байсан болохоор нэлээдгүй сунжирч, дэмжихээр ирсэн үзэгчид ч тэр чинээгээрээ чилсэн юм. Би л гэхэд өглөө 10:30-22:30 хүртэл тасралтгүй сууж үзсэн гэж байгаа. Сайндаа ч биш дэмжиж байсан хоёр хүний нэг нь хамгийн эхэнд нөгөөх нь хамгийн сүүлд дуулсан болохоор тэр л дээ. Тэнцсэн, тэнцсэн, тэнцсэн, тэнцээгүй, тэнцээгүй, тэнцсэн, тэнцээгүй.... Тасралтгүй 10 гаран цаг шүүсэн шүүгчид, ажиглагчид, үзэгчид, зохион байгуулагчид гээд л тэр танхимд байгаа бүх хүн ядарсан нь илт байлаа. Ядаж байхад сүүлийн хэдэн оролцогчид нэг л сулбагар байсны дээр нойрны дуу дуулцгаагаад байсныг хэлэх үү. Өдөржин бүх л оролцогчдын дууг сонсонгоо суудал дээрээ бүжиглэсээр байсан Т.Ариунаагийн хүртэл гал цог буурсан байсан юм. Даарин дээр давс гэгчээр нэг нөхөр "Чи тэнцээгүй ээ" гээд байхад л гуйгаад салдаггүй. "Би чадна аа, чадийш дээ, итгэлийг чинь алдахгүй ээ" гэж ирээд л тайзнаас бууж өгдөггүй. Б.Долгион уурлаад ч дийлсэнгүй. Аргаа барсан уу яасан Рагу санаачлан Т.Ариунаа дэмжсэнээр тэнцүүлж орхитол ажиглагч Д.Ухнаа гуай гуйсан хүнийг тэнцүүллээ хэмээн ихэд уурласан юм. Танхимд уур амьсгал нэг иймэрхүү... Өдөржин суусаар бөгс яг банз болохоо дөхөөд байлаа. Ашгүй хүсэн хүлээсэн мөч ирж найз маань /№508, Э.Соёмбо/ "За бүгдээрээ Твист бүжиглэцгээе" хэмээсээр гарч ирлээ. Тэгэхтэй зэрэгцэн зааланд Elvis Presley-ийн Hound dog дуу цуурайтлаа. Дөнгөж эхний мөрөө дуулаад эхлэнгүүт л заалан дахь уур амьсгал 180 градус эргэсэн юм. 3 шүүгч, 3 ажиглагч, орчуулагч бүгд алга ташсаар... Дээр нь мэдээж үзэгчид уухайлсаар... Дуулж байснаа Твист, Рок & Ролл бүжиглэхэд тэнд байсан хэдэн арван нүд улам сэргээд ирлээ, ялангуяа шүүгчид илт баясгалантай байсан юм. Тэгсээр дуулж дууслаа. Харин одоо шүүгчдийн үг.

Б.Долгион: Эхлээд японы ажиглагчийн үгийг сонсох хүсэлтэй байна.

Японы ажилгагч: Надад дууж байгаа, тайзан дээр биеэ авч явж байгаа энэ тэр гээд бүх зүйл чинь үнэхээр таалагдлаа. Хэрвээ чи шилдэг 25-т шалгараад өмнөх жил шиг кино хийнэ гэвэл яах аргагүй хамгийн гол дүрд тоглох ёстой хүн нь шүү.

Б.Долгион: Э.Соёмбоо чи нээрээ их зальтай, панаалтай нөхөр байна шүү. Т.Ариунаа руу нэг харж инээгээд л, над руу харж нэг инээгээд л.

Т.Ариунаа: Үгүй ээ үзээд сууж байгаа охидууд руу л харж инээгээд байсан даа.

Б.Долгион: Хэхэ за за тоглосон юм. Надад байгаа байдал чинь үнэхээр таалагдаж байна. Цаашид ч яг ийм байгаарай. Бид чамайг 2 дугаар шатанд тэнцүүлсэн нь маш зөв зүйл болжээ. Орчин үеийн залуус твист-ийг ийм гоё бүжиглэдэг болчихсон юм уу? Би л лав залуудаа ингэж бүжиглэж чаддаггүй байсан. Дээр нь Рок & Ролл-ийг ингэж л дуулах ёстой. Маш сайн байна. Харин одоо Рагу-ийн "Гэхдээ"-нүүдийг сонсоцгооё.

Рагу: Маааш чангаар "Соёмбоо чи шүүүүүүү. Ямар ч гэхдээ байхгүй" хэмээн сэтгэл ханасан байдалтай инээснээс өөр үг хэлсэнгүй. Өөр үг хэлэх ч боломж олголгүй Т.Ариунаа үргэлжлүүлэн ярив.

Т.Ариунаа: Надад дуулалт чинь, бүжиг чинь, нүүрний хувирал чинь бүгд маааааш их таалагдлаа. Дуучин хүн тайзан дээр ийм л байх ёстой. Чи жинхэнэ үзүүлээд өглөө.

Нэг ч сөрөг үг сонсогдсонгүй. Эцэст нь 3 ТИЙМ.

Ийнхүү тэмцээн ч, зураг авалт ч дуусаж үзэгчид суудлаасаа босон бужигнаж эхлэв. Үзэгчдийн дунд Т.Ариунаа "Саяны Рок & Ролл-ийг харсан уу? Ямар мундаг байв аа" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэнгээ үргэлжлүүлэн ярьсаар...

Эрхэм уншигч та надад итгэж байгаа бол 2 дугаар шат телевизээр гарахаас өмнө, итгэхгүй байгаа бол гарсны дараа үзэнгүүтээ 1616, 1919 руу залгаж 508 дугаартай Э.Соёмбод саналаа өгөөрэй. Угаасаа үзсэн хүн санал өгч л таарна дөө.....

Үргэлжлэл бий /3 дугаар шатны дараа/....

1 comment: